Их хурлын ирц бүрдээгүй байна
МАН-ын Их хурлын өнөөдрийн хуралдаан 14.00 цагт Соёлын төв өргөөнд эхлүүлэхээр товлосон ч одоогоор эхлээгүй байна. Их хурлын гишүүд цуглаж буй бөгөөд ирц бүрдмэгц хурал эхлэх бөгөөд хамгийн түрүүнд бага хурлын гишүүд сонгох асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга буюу ген
Мэдээллийн алба

МАН-ын Их хурлын өнөөдрийн хуралдаан 14.00 цагт Соёлын төв өргөөнд эхлүүлэхээр товлосон ч одоогоор эхлээгүй байна.
Их хурлын гишүүд цуглаж буй бөгөөд ирц бүрдмэгц хурал эхлэх бөгөөд хамгийн түрүүнд бага хурлын гишүүд сонгох асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга буюу генсекийг сонгоно.
Генсекийг намын дарга нэр дэвшүүлэх бөгөөд албан бусаар “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар нар өрсөлдөхөөр яригдаж байна.


















