Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их мастер А.Энхтуул Азийн шатрын холбооны урилгаар ажиллана

Монголын шатарчдаас долоо дахь, эмэгтэйчүүдээс гурав дахь Их мастер цолтон болсон А.Энхтуул АНЭУ-ын Абу-Даби хотноо төвтэй Азийн шатрын холбоонд мэргэжилтнээр ажиллах урилга авчээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их мастер А.Энхтуул Азийн шатрын холбооны урилгаар ажиллана
Их мастер А.Энхтуул Азийн шатрын холбооны урилгаар ажиллана. Зураг: МҮОНРТ

Монголын шатарчдаас долоо дахь, эмэгтэйчүүдээс гурав дахь Их мастер цолтон болсон А.Энхтуул АНЭУ-ын Абу-Даби хотноо төвтэй Азийн шатрын холбоонд мэргэжилтнээр ажиллах урилга авчээ. Түүний хувьд ирэх гуравдугаар сарын эхээр Абу-Дабиг зорих юм.

Их мастер А.Энхтуул "Надад тавьсан санал, хангамжийн тал дээр үнэхээр боломжийн санагдсан. Би хэдийгээр бизнесийн удирдлагын чиглэлээр их сургууль төгссөн ч шатрынхаа төлөө чадах бүхнээ хийх болно. Мөн Монгол хүн Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байгаа нь анхны тохиолдол юм" гэжээ.

Азийн шатрын холбооны мэргэжилтэн болохын тулд Шатрын олон улсын цолтой байх, гадаад хэлний мэдлэг өндөр байх зэрэг олон шалгуурыг хангадаг байна.

Мөн түүний Англи, Орос хэлний мэдлэг дэлхийн шатрын олимпиадын ажлын хэсэгт ажиллаж байсан туршлага ихээхэн нөлөөлсөн байна. Тэрээр 2012, 2014 оны дэлхийн шатрын олимпиадад улсынхаа шигшээ багт оролцохгүйгээр Азийн холбооны урилгыг авч сэтгүүлчээр ажиллаж байсан юм.


Хуваалцах