Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно

Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбогдох авто замын сүлжээ бий болохоос гадна замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно
Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно. Зураг: МҮОНРТ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Хан Уул дүүргийн 11-р хороо Ривер хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэл 1 км авто замын трассд өртөөд байсан зарим мод, бут, сөөгийг Нийслэлийн Байгаль орчны газар, гүйцэтгэгч “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтойг нь стандартын дагуу нүүлгэн шилжүүлэн газар шорооны ажил буюу авто замын далангийн дүүргэлтийн ажил хийгдэж байна.

Ажлын явц 10 хувьтай үргэлжилж байна. Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбогдох авто замын сүлжээ бий болохоос гадна замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Авто замын хөгжлийн газар

Хуваалцах