Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замыг хүлээлгэн өглөө

Тухайн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 м өргөнтэй зорчих хэсгийг 14 м өргөнтэй 4 эгнээ болгон өргөтгөж, явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах систем зэрэг ажлууд хийгдсэн бөгөөд зам барилгын ажил гэрээт хугацаандаа дуусч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замыг хүлээлгэн өглөө
Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замыг хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг 2 багцад хувааж, гүйцэтгэгч сонгон шалгаруулсан. Багц-1 буюу "Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их Монгол улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто зам" –ын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Эрдэнэ зам" ХХК,Багц-2 буюу "Их Монгол Улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвараас ураш Их тэнгэрийн ам хүртэлх авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Тотал Инж" ХХК шалгарсан юм.

Тухайн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 м өргөнтэй зорчих хэсгийг 14 м өргөнтэй 4 эгнээ болгон өргөтгөж, явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах систем зэрэг ажлууд хийгдсэн бөгөөд зам барилгын ажил гэрээт хугацаандаа дуусч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байнгын ашиглалтад оруулав.

Хуваалцах