"Их найм"-ын өрсөлдөөн үргэлжилж байна
Одоо болж буй мэргэжлийн талбайн теннисний өөр нэг тэмцээн бол Английн Лондон хотноо болж буй "Их найм"-ын “ATP Finals” тэмцээн юм.
Мэдээллийн алба

Одоо болж буй мэргэжлийн талбайн теннисний өөр нэг тэмцээн бол Английн Лондон хотноо болж буй "Их найм"-ын “ATP Finals” тэмцээн юм. “А” хэсгийн хоёр тоглолт өчигдөр шөнө боллоо. Энэ хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Новак Жокович, Швейцарийн Стэн Вавринка /4/, Чехийн Томас Бердых /7/, Хорватын Марин Чилич нар багтсан. Дэлхийн чансааны 9-д бичигдсэн Хорват теннисчний хувьд Испанийн Рафаэль Надалийн /3/ оронд оролцож байгаа юм.
“А” хэсгийн эхний тоглолтод Новак Жокович Марин Чиличийг 6:1, 6:1, Стан Вавринка Томас Бердыхийг мөн л 6:1, 6:1 онооны харьцаагаар хожлоо.
Өнөө шөнө “В” хэсгийн хоёр дахь тоглолт болох бөгөөд өмнөх тоглолтод хожсон болон хожигдсон теннисчид хоорондоо оноолт таарчээ. Швейцарийн Рожер Федерер-Японы Кэй Нишикори, Их Британы Энди Муррей-Канадын Милос Раонич нар оноолт таарсан байна.


















