Их сургуулийн хотхон барихад 11.6 их наяд төгрөг хэрэгтэй
Их сургуулийн хотхоныг Багануур дүүрэгт барих болсонтой холбогдуулан дүүргийн иргэдийн санал бодлыг сонсож зураг төсөлд тусгах зорилготой хэлэлцүүлэг дөрөв дэх удаагаа боллоо. Хэлэлцүүлгээр иргэд энэ ажлыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Мэдээллийн алба

Их сургуулийн хотхоныг Багануур дүүрэгт барих болсонтой холбогдуулан дүүргийн иргэдийн санал бодлыг сонсож зураг төсөлд тусгах зорилготой хэлэлцүүлэг дөрөв дэх удаагаа боллоо.
Хэлэлцүүлгээр иргэд энэ ажлыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Бүтээн байгуулалтад өнөөдрийн тооцоогоор 11.6 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд 2013 онд хоёр тэрбум төгрөг төсөвлөснөөс ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөөд 315 саяыг нь зарцуулж үлдсэн мөнгөөр ирэх онд дэд бүтэц, цахилгаан, дулаан, бохир, цэвэр усны шугам сүлжээг байгуулах юм.
Бүтээн байгуулалтыг дүүргийн иргэдийг оролцуулах бодлого баримтлан ажиллаж байна.


















