Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их сургуулиудын захирлын сунгаа эхэллээ

Удаан хүлээлгэсэн их дээд сургуулийн захирлууд өчигдрөөс өөрсдийн боловсруулсан мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөж эхэлсэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их сургуулиудын захирлын сунгаа эхэллээ
Их сургуулиудын захирлын сунгаа эхэллээ. Зураг: МҮОНРТ

Удаан хүлээлгэсэн их дээд сургуулийн захирлууд өчигдрөөс өөрсдийн боловсруулсан мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөж эхэлсэн байна.

Боловсролын салбар дахь их шинэчлэлийн хүрээнд оны эхэнд МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, ШУТИС-ийн захирал Б.Дамдинсүрэн нарыг тэтгэвэртээ гарч буй хэмээн суудлаас нь буулгаж шуугианы эхлэлийг тавьсан бол ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн, ХААИС-ийн Б.Бямбаа нар өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч олныг гайхшруулаад авсан. Яг энэ мэдээлэлтэй зэрэгцэн дээрх эрхмүүдийн оронд үүрэг гүйцэтгэгчийг томилсноо зарласан ч жинхэнэ захирлуудыг нь тохоон томилох асуудал удааширсаар өдийг хүргэсэн билээ.

Тэгвэл өчигдрөөс төрийн өмчийн их сургуулиудын захирлуудын сонгон шалгаруулалт цахим ертөнцөөр дамжуулан явагдаж эхэлсэн бөгөөд Их сургуулиудын захиралд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сургууль тус бүрийн албан ёсны цахим хуудаснаа байршуулан, санал асуулга явуулж буй юм.

Дашрамд дурдахад МУИС-ийн захирлын төлөө 14, ЭМШУИС-ийн захирлын төлөө 16, ШУТИС-ийн захирлын төлөө 10, ХААИС-ийн захирлын суудлын төлөө 10 хүн тус тус өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж байгаа аж.

Ямартай ч үүрэг гүйцэтгэгчид нарын удирдаж буй төрийн өмчит сургуулиуд удахгүй захиралтай болох нь ээ. Цахим хуудсанд байрлуулсан мөрийн хөтөлбөрүүд нь тухайн нэр дэвшигчийн нэрийг нууцалснаараа онцлог бөгөөд зөвхөн мөрийн хөтөлбөр, бодлогыг нь үндэслэн сонгох боломжтой юм.

Доорх холбоосоор их сургуулиудын захирлын суудалд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж сонголт хийх боломжийг уншигч таньд олгож байна.

МУИС: http://news.num.edu.mn/?p=12689

-ШУТИС: http://www.must.edu.mn/beta3/newsd2089#.UeTXsYVOM4c

-ЭМШИУС: http://hsum-ac.mn/poll.php

-ХАИС: http://www.msua.edu.mn/view_news_news.php?id=81

Түлхүүр үг:Үүрэг гүйцэтгэгч нар ажиллаж буй их дээд сургуулуудын захирлын суудлууд удахгүй эзэнтэй болно
Хуваалцах