Их цэвэрлэгээгээр 630 тонн хог хаяжээ
Цэвэрлэгээний үеэр хог тээвэрлэгч байгууллагуудын 46 машин, гурван ковш, хог тээвэрлэлтэд явж 180 машин буюу 630 тонн хогийг Цагаан давааны хогийн цэгт асгалаа.
Мэдээллийн алба

Нийслэл, дүүргээс жил бүрийн хаврын улиралд зохион байгуулдаг цэвэрлэгээний ажлыг эхлүүлж Сүхбаатар дүүрэг зохион байгууллаа.
Тус ажилд 1860 компани, 2100 оюутан залуус, 600 ажилгүй иргэд оролцож нийтийн эзэмшлийн гудамж талбай, Сэлбэ голын ай сав, далан, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэсэн.
Мөн хөдөлмөрийн хэлтсээс ажилгүй 600 иргэдийг түр ажлын байраар ханган өдрийн 22000 төгрөгийн урамшуулал олгон ажиллуулжээ.
Цэвэрлэгээний үеэр хог тээвэрлэгч байгууллагуудын 46 машин, гурван ковш, хог тээвэрлэлтэд явж 180 машин буюу 630 тонн хогийг Цагаан давааны хогийн цэгт асгалаа.


















