“Их Түмэн” орон нутгийн хамтын ажиллагааны хуралдаан Дорнод аймагт боллоо
“Их Түмэн” санаачилгын орон нутгийн хамтын ажиллагааны хуралдаан саяхан Дорнод аймагт боллоо.
Мэдээллийн алба

“Их Түмэн” санаачилгын орон нутгийн хамтын ажиллагааны хуралдаан саяхан Дорнод аймагт боллоо. Хуралд БНХАУ-ын ӨМӨЗО-ны дарга н.Баатар оролцож, Дорнод аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд джитал рентген аппарат бэлэглэлээ. Тус төв орон нутгийн эмнэлгүүдээс анх удаа ийм аппараттай болж, зарим төрлийн мэс ажилбарыг олон улсын түвшинд хийх нөхцөл бүрдлээ гэж Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирал Д.Должин ярьж байна.


















