Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их зохиолч Д.Нацагдоржийн мэлмий гийсний 116 жилийн ой өнөөдөр тохиож байна

Энэ өдрийг тохиолдуулан Төв аймгийн Баяндэлгэр сум болон Багануур дүүрэг тус тусдаа яруу найргийн наадам зохмон байгуулдаг уламжлалтай.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их зохиолч Д.Нацагдоржийн мэлмий гийсний 116 жилийн ой өнөөдөр тохиож байна
Их зохиолч Д.Нацагдоржийн мэлмий гийсний 116 жилийн ой өнөөдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Монголын утга зохиолыг үндэслэгчдийн нэг их зохиолч Д.Нацагдоржийн мэлмий гийсний 116 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэрбээр Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар 1906 оны энэ өдөр ядуу тайж Дашдоржийн гэрт төрсөн билээ.

Энэ өдрийг тохиолдуулан Төв аймгийн Баяндэлгэр сум болон Багануур дүүрэг тус тусдаа яруу найргийн наадам зохмон байгуулдаг уламжлалтай.

Өчигдрийн хувьд Баяндэлгэрт “Хэнз хурга” хүүхдийн яруу найргийн наадам болсон бол өнөөдөр Багануур дүүрэгт насанд хүрэгчдийн дунд “Миний нутаг” наадам болно. Үүнд эх нутгийн аль ч өнцгөөс оролцож болдог нээлттэй наадам билээ.

Хуваалцах