Ихэнх нутгаар бэлчээрийн даац муудна
Энэ жил цас багатай байгаа учраас ихэнх нутгийн бэлчээрийн даац муудаж байгааг салбарын яамнаас анхааруулж байна.
Мэдээллийн алба

Энэ жил цас багатай байгаа учраас ихэнх нутгийн бэлчээрийн даац муудаж байгааг салбарын яамнаас анхааруулж байна.
Энэ онд 50 орчим сая мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарсан байна. Тиймээс малчдыг малаа цөөлөх, отор нүүдлийн гэрээг ойролцоох аймаг, сумтай хамтарч хийж өвөлжихийг ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Наранчулуун анхаарууллаа.


















