Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

Малчид, ард иргэдийн анхааралд: 30-нд нутгийн баруун хагаст, тавдугаар 1-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
Ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: 30-нд нутгийн баруун хагаст, тавдугаар 1-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, 17 цагт 15 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт:15 хэм дулаан, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 29-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арцбогдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 4-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун болон төвийн нутгаар, 5-р сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 3,4-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 30-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 3-нд ихэнх нутгаар дулаарна.

Хуваалцах