Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байна

Ойрын өдрүүдэд буюу тавдугаар сарын 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, тавдугаар сарын 26-нд Хөвсгөл,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байна
Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байна. Зураг: МҮОНРТ

Ойрын өдрүүдэд буюу тавдугаар сарын 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, тавдугаар сарын 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, тавдугаар сарын 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, тавдугаар сарын 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Тавдугаар сарын 27, тавдугаар сарын 31-нд Алтайн уулархаг нутгаар, тавдугаар сарын 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд тээвэрчид, малчид, ард иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:

-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах

-Аялж, зугаалга амралтаар явахдаа аюулгүй байдлаа хангах,

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, усны ойролцоо тоглуулахгүй байх,

- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Хуваалцах