Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар бороо орно

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ихэнх нутгаар бороо орно
Ихэнх нутгаар бороо орно. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

2016 оны 0есдүгээр сарын 02-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Төв, зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газар, баруун аймгуудын зүүн хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, говийн аймгуудын нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 03-ноос есдугээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5, 6-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орно. Салхи 3-нд говь, талын нутгаар, 4, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 5-наас өдөртөө дулаарна.

Хуваалцах