Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлээрэй

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 10-ны өдөр ихэнх нутгаар, 11-ний өдөр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байгаа тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлээрэй
Ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлээрэй. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 10-ны өдөр ихэнх нутгаар, 11-ний өдөр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байгаа тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.Түүнчлэн: -Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хуваалцах