Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэнэ

Тавдугаар сарын 10, 11-нд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэнэ
Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэнэ. Зураг: МҮОНРТ

2025 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 18-ныг хүртэлх

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 10, 11-нд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас:11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Тавдугаар сарын 11-нд Алтайн уулархаг нутгаар, 12, 15-нд нутгийн зарим газраар, 13, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Тавдугаар сарын 10, 11-нд ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Тавдугаар сарын 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:12-нд бороо орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй.

Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Тавдугаар сарын 10, 11-нд дулаарч шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 12-ноос бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Хуваалцах