Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар дулаарна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ихэнх нутгаар дулаарна
Ихэнх нутгаар дулаарна. Зураг: МҮОНРТ

2014 оны 5 дугаар сарын 20-ны 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 12-17 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Бүх нутгаар 15-20 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Бүх нутгаар 14-19 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

Хуваалцах