Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар хүйтэрнэ

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, Төвийн ихэнх нутаг, баруун болон говийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ихэнх нутгаар хүйтэрнэ
Ихэнх нутгаар хүйтэрнэ. Зураг: МҮОНРТ

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, Төвийн ихэнх нутаг, баруун болон говийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэитэйн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0-2 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах