Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө хотын төв орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар хүйтний эрч чангархыг анхааруулж байна.

2015 оны нэгдүгээр сарын 25-ны 20 цагаас 2015 оны нэгдүгээр сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө бүх нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө хотын төв орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.


2015 оны нэгдүгээр сарын 27-ноос нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 28-нд зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 27-нд Алтайн салбару уулсаар, 28-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Хуваалцах