Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн ундаа автомашин жолоодохгүй байх зэргээр үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах

-Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангах

-Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангаж, бензин шатахууны нөөцтэй зорчих

-Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт хүмүүсийг малд явуулахгүй байх

-Малаа ойрын бэлчээрт бэлчээх

-Хувийн бэлтгэлээ хангаж, дулаан хувцаслах,

-Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн ундаа автомашин жолоодохгүй байх зэргээр үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.

Хуваалцах