Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 19-22-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна
Ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 19-22-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2016 оны 11-р сарын 18-ны 18 цагас 22 цаг хүртэл: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 15 хэм, 20 цагт 18 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 18-ны 20 цагаас 11 дүгээр сарын 19-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 19-21хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 11-16 хэм бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, цас орно, Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 21-23 хэм , өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 20-нөөс 11 дүгээр сарын 24-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи 20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ихэнх нутгаар явган шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм , өдөртөө 27-32 хэм , Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм , өдөртөө 20-25 хэм , говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм , өдөртөө 8-13 хэм , бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм , өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Хуваалцах