Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар цас орно

Нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр бага зэргийн цас орно. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар цас орно. Зураг: МҮОНРТ

Нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр бага зэргийн цас орно. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 16-21 хэм, Ерөө, Туул, Тэрэлж, Халхголын саваар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

Түлхүүр үг:Ихэнх нутгаар цас орно
Хуваалцах