Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй, хүйтэн байна

Энэ жил ихэнх нутгаар зуншлага тааруу байсан тул өвс тэжээлийн нөөц бэлтгэл хангалтгүй, өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа талаар аймгуудын удирдлагууд мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй, хүйтэн байна
Ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй, хүйтэн байна. Зураг: МҮОНРТ

Манай орны нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ жил ихэнх нутгаар зуншлага тааруу байсан тул өвс тэжээлийн нөөц бэлтгэл хангалтгүй, өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа талаар аймгуудын удирдлагууд мэдээлж байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн хэмжээнд 80 хувь нь цастай байгаагаас 600 мянган толгой мал отроор өвөлжихөөр болжээ. Аймгийн хэмжээнд одоогоор нөөцийн өвс тэжээл авахаар мэдэгдсэн сум баг байхгүй. Өвөлжилтийн нөхцөл байдал хэвийн байгаа ч цас нэмж орвол байдал хүндэрч болзошгүй гэж аймгийн засаг дарга ярилаа.

Энэ жил зуншлага муу байсан нутгуудад найдугаар сард өвс хагдарсан учраас өвлийг өнтэй давсан ч хаваржилт хүндрэх эрсдэл өндөр байгаа тухай аймгийн удирдлагууд ярьж байна. Тиймээс малчид дор бүрнээ бэлтгэлээ сайтар базаахыг анхааруулж байлаа.

Хуваалцах