Ихэнх нутгаар үүлшинэ
Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ, бага зэргийн цас орно, салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, 13-15 хэм хүйтэн байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ, бага зэргийн цас орно, салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, 13-15 хэм хүйтэн байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар хүйтэрч 23-28, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжголын сав газраар 18-23 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.


















