Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар зөөлөн цасан шуурга шуурна

Энэ сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр 4-нд төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ихэнх нутгаар зөөлөн цасан шуурга шуурна
Ихэнх нутгаар зөөлөн цасан шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 4-8-ны цаг агаарын урьдчилсан төлвөөр 4-нд төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 5, 8-нд говь талын нутгаар, 6-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 7-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын саваар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Түлхүүр үг:Ихэнх нутгаар зөөлөн цасан шуурга шуурна
Хуваалцах