Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнхи нутгаар бороо орно...

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хангайн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ихэнхи нутгаар бороо орно...
Ихэнхи нутгаар бороо орно.... Зураг: МҮОНРТ

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хангайн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 17-22 хэм, өмнөд хэсгээр 12-17 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17-22 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр 16-21 хэм, зүүн хэсгээр 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 14-16 хэм дулаан байна.

2014 оны 6 дугаар сарын 20-ноос 2014 оны 6 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

20, 21-нд ихэнх нутгаар, 22-нд баруун болон төвийн нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүвтэр байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Их нууруудын хотгороор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Хуваалцах