Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэр байлдагч

Ихэр байлдагч цэргийн албаа нэр төртэйгээр хаасныхаа дараа, их сургуулиа төгсөөд Цэргийн төв эмнэлэг болон инженерийн цэргийн ангид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ихэр байлдагч
Ихэр байлдагч. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 338 дугаар ангид алба хааж буй ихэр байлдагчийг “Соёмбо” сонин онцолжээ. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргээс 2019 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан Э.Дээдлэхзаяа, Э.Дэлгэрэхзаяа нар тус ангид алба хааж байна.

Түүнчлэн Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн дэд түрүүч Э.Дээдлэхзаяа АШУҮИС-д уламжлалын их эмч мэргэжлээр, байлдагч Э.Дэлгэрэхзаяа “Этүгэн” их сургуульд эмнэлгийн тоног төхөөрөмж, ашиглалтын инженер мэргэжлээр гуравдугаар дамжаанд суралцаж байх хугацаандаа цэргийн албанд татагджээ. Ихэр байлдагч цэргийн албаа нэр төртэйгээр хаасныхаа дараа, их сургуулиа төгсөөд Цэргийн төв эмнэлэг болон инженерийн цэргийн ангид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй аж.

Хуваалцах