Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ихэр бүсгүйчүүд нэг өдөр хуримаа хийжээ

Бразилд амьдардаг Рафела, Рочела, Тагине Бини нар ихрүүд юм. Эдүгээ 29 настай эгч дүүс хуримаа нэг өдөр, нэг цагт хийсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ихэр бүсгүйчүүд нэг өдөр хуримаа хийжээ
Ихэр бүсгүйчүүд нэг өдөр хуримаа хийжээ. Зураг: МҮОНРТ

Бразилд амьдардаг Рафела, Рочела, Тагине Бини нар ихрүүд юм. Эдүгээ 29 настай эгч дүүс хуримаа нэг өдөр, нэг цагт хийсэн байна. Тэгэхдээ бүр ижил хувцас өмсөж, үсээ адилхан стилиэр янзлуулжээ.

Тэднийг ялгаж танихад бэрх байгаа бөгөөд цөөн хүмүүст бүсгүйчүүдийн хэн нь хэн бэ гэдгийг тайлж хэлсэн байна. Энэ талаар тэдний сүйт залуучууд “Одоо хүртэл өөрийнхөө бүсгүйг ялгаж харахад хэцүү байна. Магадгүй буруу хүнийг тэврээд үнсчих вий гэж их эмээж байгаа” хэмээжээ.

Охидын аав “Том охиноо дүүтэй болгохыг хүссэн хүсэл минь надад дахин гурван охин бэлэглэсэн. Охидоо анх хараад би маш их баярлаж, мөн шоконд орсон. Өнөөдөр охидынхоо хуримыг хараад үзэсгэлэнтэй охидоороо бахархаж байна” гэж ярьсан байна.

Хуваалцах