Ихрүүд орон сууцанд амьдрахаар болов
Дөрөв төрөхдөө ихэрлэж, найман хүүхэдтэй болсон Э.Энхтөрийнд нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын 375 жилийн ойг тохиолдуулан орон сууц олгох шийдвэр гаргасан байна.
Мэдээллийн алба

Дөрөв төрөхдөө ихэрлэж, найман хүүхэдтэй болсон Э.Энхтөрийнд нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын 375 жилийн ойг тохиолдуулан орон сууц олгох шийдвэр гаргасан байна. Тэднийх өнгөрсөн жил байр хүссэн өргөдлөө нийслэлийн удирдлагуудад өгчээ. Тэдний өргөдлийг Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн шийдвэрлэсэн нь энэ аж.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Э.Энхтөр, н.Ундрах нарын гэр бүл дөрвөн удаагийн төрөлтөөр 11 жилийн дотор найман ихэр хүүхэдтэй болж, ам бүл 10-уулаа амьдарч буй. Ихрүүдийн хамгийн том нь 11 настай бол дараагийн хоёр ихэр нь 8 болон 6 настай, хамгийн бяцхан ихрүүд өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд мэндэлсэн аж. Гэр бүлийн хоёр хоёулаа төсвийн байгууллагад ажилладаг бөгөөд аавынхаа хашаанд амьдардаг байжээ.


















