Ихрүүдийг хөдөө гэрт нь эх барьжээ
Өвөрхангай аймгийн Богд сумын эмч, багийн эмчийн хамт сумын төвөөс 65 км зайд байх айлд тулгар биетэй эх өвдлөө гэх дуудлага авч очжээ.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Богд сумын эмч, багийн эмчийн хамт сумын төвөөс 65 км зайд байх айлд тулгар биетэй эх өвдлөө гэх дуудлага авч очжээ. Гэвч тухайн үед сумын төв рүү буцах хугацаа байхгүй, бүсгүй төрөх тун дөхсөн учраас хөдөө гэрт нь эх барьж авсан байна.
Шинэхэн ээжийн тухайд ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд ихрүүдийн том нь 2.3 кг жинтэй охин байв. Охин 12:20 цагт мэндэлсэн бол хүү 12:53 цагт 2.2 кг жинтэй төрсөн байна.
Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд сумын залуу эмчийн хувьд анх удаа ийнхүү ихэр хүүхэд эх барьж авсан ажээ.


















