Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ихрүүдийн мэндлэх агшныг гэрэл зургийн хальснаа буулгажээ

Робин Бэйкер гэдэг зурагчин нь хүүхэд төрөх агшныг авдгаараа Америкт хамгийн алдартай зурагчдын нэг болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ихрүүдийн мэндлэх агшныг гэрэл зургийн хальснаа буулгажээ
Ихрүүдийн мэндлэх агшныг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Зураг: МҮОНРТ

Робин Бэйкер гэдэг зурагчин нь хүүхэд төрөх агшныг авдгаараа Америкт хамгийн алдартай зурагчдын нэг болсон. Энэ чиглэлээр дагнан мэргэшсэн гэж болно. Зураг авахаар очсон айлын эзэгтэй нь хоёр ихэр хүүхэд гаргах гэж байж. Гэхдээ эмнэлэгт бус харин гэртээ, угаалгын өрөөндөө, усаар дүүргэсэн ваннд төрөхөөр шийдсэн байжээ.

Ингээд төрөх явцад эхний хүүхэд ямар нэг тусламжгүйгээр чөлөөтэй төрсөн. Харин 30 минутын дараа төрсөн хоёр дахь ихэр нь амниотик хөндий буюу хэвлийд хүүхдийг бүрхэж байдаг шингэн бүхий ялтастайгаа хамт гарч ирсэн байна.

Хоёр ихэр одоо эсэн мэнд бойжиж байгаа аж. Гэртээ, тэгээд хоёр ихэр хүүхдийг угаалгын өрөөндөө гаргана гэдэг дэндүү зоригтой шийдвэр. Ямартай ч гэсэн зурагчин Робины зүтгэлээр энэ зоригтой алхам нь хадгалагдан үлдлээ.

Хуваалцах