Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ИХШХЕГ “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д иргэдэд үйлчилж эхэллээ

Та бүхэн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” дэх Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үзүүлж буй үйлчилгээний талаар 62260026 утаснаас лавлана уу.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ИХШХЕГ “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д иргэдэд үйлчилж эхэллээ
ИХШХЕГ “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д иргэдэд үйлчилж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх Засгийн газрын зорилтын хүрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар “Дүнжингарав худалдааны төв” дэх нийслэлийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д иргэдэд үйлчилж эхэллээ.

Иргэд, үйлчлүүлэгч та бүхэн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг зорьсноор Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын зүгээс хэрэгжүүлж буй үндсэн чиг үүрэг болох гадаадын иргэнд виз олгох, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, иргэний харьяалал, гадаадын иргэдэд тавих хяналтын талаар зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг авах боломж бүрдлээ.

Та бүхэн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” дэх Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үзүүлж буй үйлчилгээний талаар 62260026 утаснаас лавлана уу.

Эх сурвалж: ИХШХЕГ

Хуваалцах