Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгаар хуурайшилт нэн их байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 27-ны 14 цагийн байдлаар:

Нэн их хуурайшилттай: Баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгаар хуурайшилт нэн их байна.

Их хуурайшилттай: Баян-Өлгий, Төв аймгийн өмнөд, Говь-Алтай, Завханы хойд Хөвсгөлийн баруун хэсгээр хуурайшилт их байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах