Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Ил тод уул уурхай” хурал боллоо

Уул уурхайн яам сар бүр “Ил тод уул уурхай” сэдвээр сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурал өнөөдөр болов. Хэвлэлийн хурлын үеэр Уул уурхайн яамныхан эхний хагас жилийн ажлаа тайлагналаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ил тод уул уурхай” хурал боллоо
“Ил тод уул уурхай” хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Уул уурхайн яам сар бүр “Ил тод уул уурхай” сэдвээр сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурал өнөөдөр болов. Хэвлэлийн хурлын үеэр Уул уурхайн яамныхан эхний хагас жилийн ажлаа тайлагналаа.
Уул уурхайн яамнаас эхний хагас жил нийт 214 ажлын хэсэг гарч, ажлын хэсгийн 130 дүгнэлт гаргасан байна. Одоогоор 84 ажлын хэсэг ажиллаж буй аж.
Засгийн газраас “ЭЗЭН 100” хөтөлбөрийг боловсруулан, өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар батлуулсан юм. Энэ хөтөлбөрт Уул уурхайн яамнаас хэрэгжүүлэх 19 ажил багтжээ. Энэ сарын 22-ны байдлаар 19 ажлын биелэлт 65 хувьтай байна.

Хуваалцах