Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ил задгай хог хаявал торгуул ногдуулна

Энэ заалтын хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд хуулийн хүрээнд зохих хариуцлага тооцно. Хог тээвэрлэгч компаниуд хогийн цэг хэдийг, хаана байрлуулах саналаа дүүрэгтээ гаргаж өгөх бөгөөд цаашид хог ачилтыг нарийн хуваарь, цагийн дагуу хийхээр санал солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ил задгай хог хаявал торгуул ногдуулна
Ил задгай хог хаявал торгуул ногдуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд дүүргүүдийн Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч, хог хаягдал хариуцсан мэргэжилтнүүд, хог тээвэрлэгч компаниудын удирдлага, ажилчидтай уулзлаа. Уулзалтаар хог хаягдлын ачилт тээвэрлэлтийг хэрхэн сайжруулах талаар ярилцсан. Оролцогсод “Хог хаягдлын тухай хуулийг шат шатандаа ягштал мөрдөн хэрэгжүүлэх шаардлагатай. Ил задгай хог хаясан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалтыг мөрдөх хэрэгтэй. Энэ заалтын хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд хуулийн хүрээнд зохих хариуцлага тооцно. Хог тээвэрлэгч компаниуд хогийн цэг хэдийг, хаана байрлуулах саналаа дүүрэгтээ гаргаж өгөх бөгөөд цаашид хог ачилтыг нарийн хуваарь, цагийн дагуу хийхээр санал солилцлоо.

Хуваалцах