Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага өглөө

Саяхан болсон Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 20 дугаар хурлаар Төв аймгийн "Төвчандмань ДЭХГ” ОНӨААТҮГ, Архангай аймгийн "Эх голомтын илч” ХХК-д 2017 оны 4, 5 дугаар сард хийсэн хяналт шалгалтын дүнг Хорооны хурлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага өглөө
Илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага өглөө. Зураг: МҮОНРТ

Саяхан болсон Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 20 дугаар хурлаар Төв аймгийн "Төвчандмань ДЭХГ” ОНӨААТҮГ, Архангай аймгийн "Эх голомтын илч” ХХК2017 оны 4, 5 дугаар сард хийсэн хяналт шалгалтын дүнг Хорооны хурлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.Дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техник, санхүү эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар дулаан түгээх сүлжээний тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг хийгээгүй, халаалтын зуухны газар, дулаан дамжуулах төвүүд болон хэрэглэгчид дээр хянах, хэмжих хэрэгсэл дутуу, хэрэгцээний халуун усны тарифыг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй,орон сууцны айл өрхийн хэрэглэгчдийн халаалт доголдсон, дутуу түгээсэн дулааны эрчим хүчний хасалт хийлгэх талаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг бүрэн барагдуулаагүй, их засвар, хөрөнгө оруулалтын худалдан авалтыг хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журмын дагуу бараа, ажил үйлчилгээг худалдан авахүйл ажиллагааг зохион байгуулаагүй, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтын бүрдлийг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, шинэчлэлээр хийгдэж буй хөрөнгө оруулалт, их засварын ажлын үр ашгийн тооцоолол хийгдээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Шалгалтын дүнгээр Эрчим хүчний болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн албан шаардлага болон Хорооны тогтоолоор тодорхой үүрэг даалгавар өгөгдлөө. Мөн түүнчлэн "Төвчандмань ДЭХГ” ОНӨААТҮГ болон "Эх голомтын илч” ХХК-иудад Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу торгох шийтгэл ноогдуулсан байна. Дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигчид илэрсэн зарим зөрчил, доголдлыг халаалтын улирал эхлэхээс өмнө арилгаж, биелэлтийг тайлагнах үүрэг хүлээжээ.

Мөн хурлаар Эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх олгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль болон Эрчим хүчний яамны Эрчим хүчний хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулсан эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн 50 суралцагч Эрчим хүч хэмнэлтийн менежерээр ажиллах эрхтэй болсон байна.

Хуваалцах