Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Илгээлтийн эзэд" 20 сумын малчдад тусална

Малчдын хамгийн их хөдөлмөр зарцуулж хүн хүчээр дутагдаж байдаг мал төллөлтийн үеэр Баянхонгор аймаг сайн дурын 400-аад залууг малчдад туслуулахаар илгээлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Илгээлтийн эзэд" 20 сумын малчдад тусална
"Илгээлтийн эзэд" 20 сумын малчдад тусална. Зураг: МҮОНРТ

Малчдын хамгийн их хөдөлмөр зарцуулж хүн хүчээр дутагдаж байдаг мал төллөлтийн үеэр Баянхонгор аймаг сайн дурын 400-аад залууг малчдад туслуулахаар илгээлээ. Баянхонгор аймгийн эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй. Өнгөрсөн жил тус аймаг 3.7 сая мал тоолуулсан байна. Хаврын мал төллөлтийн цагаар Баянхонгор аймаг шинэ зууны илгээлтийн эзэд аяныг өрнүүлж өнгөрсөн жил 15 суманд 230 гаруй хүнийг туслах малчнаар илгээж байсан бол энэ аян өнөө жил хоёр дахь жилдээ үргэлжилж байна.

"Илгээлтийн эзэд" аймгийн 20 сумын малчин өрхийнд очиж ажиллах юм. Сумын төвд тодорхой эрхэлсэн ажилгүй залуус ч их байдаг. Тэд сайн дураараа малчдад төл хүлээн авахад нь туслаад зогсохгүй мөн тэдэнд тодорхой хэмжээний ажлын хөлсийг олгох юм байна. Харин санхүүжилтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын нөөц хөрөнгө болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргах юм байна. Аймгийн хэмжээнд 390 малчин "Илгээлтийн эзэд"-ийг авч ажиллуулах захиалгаа ирүүлсэн байна.

Хуваалцах