Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Илон Маск дэлхийн хамгийн баян хүний байр сууриа алдав

Саяхныг хүртэл Тесла компанийн ерөнхий захирал Илон Маск дэлхийн хамгийн баян хүн гэх тодотголтой байсан юм. Гэвч өнгөрсөн долоо хоногийн байдлаар тэрээр энэ байраа Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Louis Vuitton Moлt Hennessy конгломератын ерөнхий захирал Бернар Арнод алдсан байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Илон Маск дэлхийн хамгийн баян хүний байр сууриа алдав
Илон Маск дэлхийн хамгийн баян хүний байр сууриа алдав. Зураг: МҮОНРТ

Саяхныг хүртэл Тесла компанийн ерөнхий захирал Илон Маск дэлхийн хамгийн баян хүн гэх тодотголтой байсан юм. Гэвч өнгөрсөн долоо хоногийн байдлаар тэрээр энэ байраа Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Louis Vuitton Moët Hennessy конгломератын ерөнхий захирал Бернар Арнод алдсан байна.

Бернар Арногийн одоогийн хөрөнгө 207 тэрбум 600 сая ам доллар гэж тоологдож байгаа бол Илон Маскын хөрөнгө 204 тэрбум 700 сая ам доллар гэж тоологдсон байна.

Сонирхолтой нь Бернар Арногийн хөрөнгө өнгөрсөн Баасан гарагт ганцхан өдрийн дотор 12,3 хувь буюу 22 тэрбум 700 сая доллароор өссөн нь гэнэтийн хэрэг байлаа. Харин Илон Маскын хөрөнгө мөн ижил нэг өдрийн хугацаанд 8,1 хувиар буюу 18 тэрбум доллароор өсжээ.

Хуваалцах