Илтгэлийн уралдаан зарлав
Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Авлигаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах нь: Асуудал ба шийдэл” сэдэвт илтгэлийн уралдаан зарлалаа.
Мэдээллийн алба

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Авлигаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах нь: Асуудал ба шийдэл” сэдэвт илтгэлийн уралдаан зарлалаа.
Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрээс дэвшүүлсэн асуудал, шийдвэрлэх арга зам, саналыг нэвтрүүлэх, хөхиүлэн дэмжих зорилгоор уг уралдааныг зохион байгуулж буй юм байна.
Илтгэлийн уралдаанд хуульч, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож болох бөгөөд оролцогчид бүтээлээ 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл Авлигатай тэмцэх газарт авчирч бүртгүүлэх ажээ.


















