Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд өчигдөр Говь-Алтай, Дундговь, Налайхын иргэд хамгийн идэвхтэй хамрагджээ

энэ сарын 16-наас зургаадугаар сарын 1-н хүртэл “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг өрнүүлсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд өчигдөр Говь-Алтай, Дундговь, Налайхын иргэд хамгийн идэвхтэй хамрагджээ
“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд өчигдөр Говь-Алтай, Дундговь, Налайхын иргэд хамгийн идэвхтэй хамрагджээ. Зураг: МҮОНРТ

Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 онд иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалттай тогтолцоог эрхэм болгон энэ сарын 16-наас зургаадугаар сарын 1-н хүртэл “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг өрнүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус аянд 21 аймаг, есөн дүүргийн иргэд идэвхтэй хамрагдаж байна. Өчигдрийн дасгал хөдөлгөөнд улсын дүнгээр 1450 иргэн танхимаар хамрагдсан бөгөөд Архангай аймагт 38, Баян-Өлгийд 40, Баянхонгорт 43, Булганд 29, Говь-Алтайд 188, Говьсүмбэрт 32, Дархан-Уулд 25, Дорноговьд 40, Дорнодод 47, Дундговьд 147, Завханд 48, Орхонд 25, Өвөрхангайд 36, Өмнөговьд 34, Сүхбаатарт 70, Сэлэнгэд 68, Төв аймагт 37, Увсад 31, Ховдод 35, Хөвсгөлд 57, Хэнтийд 45 хүн танхимаар дасгал хөдөлгөөн хийжээ.

Харин дүүргийн хувьд Баянголд 40, Чингэлтэйд 23, Сүхбаатарт 57, Хан-Уулд 21, Багануурт 29, Багахангайд 36, Налайхад 102 хүн хамрагдсан байна.

Хуваалцах