Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Илүүдэл жинтэй бол цол нэмэхгүй

Хятадын Ардын чөлөөлөх армийнхан шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Илүүдэл жинтэй бол цол нэмэхгүй
Илүүдэл жинтэй бол цол нэмэхгүй. Зураг: МҮОНРТ

Хятадын Ардын чөлөөлөх армийнхан шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа. Түүнд дурдснаар илүүдэл жинтэй цэргийн албан хаагчдын цолыг нэмэх эсэх асуудлыг жинтэй нь харьцуулах гэнэ. БНХАУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр цэргийн албан хаагчдын цолыг нэмэх эсэх нь биеийн жингээс шууд хамааралтай. Ийм төлөвлөгөөг Хятадын Ардын чөлөөлөх армийн жанжин штабаас баталсан аж. Тус байгууллагын үзэж буйгаар тухайн албан хаагч цэргийн бэлтгэлээ хэр хангасныг илтгэж, нэг ёснй имиж нь болох юм байна. Нөгөө талаас үүгээр армийнхны байлдааны бэлтгэлээ хангасан болон дайтах чадварыг нь дүгнэх гэнэ. Сайтар бэлтгэлээ хангасан цэрэг жин нэмэхгүй нь лавтай гэсэн байна. Орон нутгийн хэвлэлд дурдснаар цэргийн албан хаагчийн жин ямар байх ёстойг тодорхой мэдээлээгүй ажээ.

Хуваалцах