Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Импайр шүдний эмнэлгийн зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Импайр ХХК-ийн шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Хяналтаар рентген оношилгооны аппаратыг ашиглах хадгалах, эрхийн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн т

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Импайр шүдний эмнэлгийн зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо
Импайр шүдний эмнэлгийн зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Импайр ХХК-ийн шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.Хяналтаар рентген оношилгооны аппаратыг ашиглах хадгалах, эрхийн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, шүдний зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн түр зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

Хуваалцах