Импортоор авдаг эрчим хүчийг гаалийн татвараас үргэлжлүүлэн чөлөөлнө
Үүний дагуу өнөөдөр уг хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барьсан юм.
Мэдээллийн алба

Эдийн Засгийн Байнгын хорооноос өнгөрөгч хоёрдугаар сард Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөх шийдвэр гарсан. Үүний дагуу тус компанийн ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлэх шаардлагатай байгаа ажээ.
Тиймээс “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүний дагуу уг хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барьсан юм.


















