Импортын бүтээгдэхүүний эрсдлийг үнэлж байна
Ажлын хүрээнд Эрсдлийн шалгуур үзүүлэлт, хяналтын хуудсыг шинэчлэн боловсруулж, БТКУС-ын ангилал дахь 7948 бодис, бараа бүтээгдэхүүнийг эрсдлийн шалгуур үзүүлэлтээр үнэлж, хяналтын хуудсыг АБТЭМА дахь Гүний хяналтын талбай, Замын-Үүд боомтын хяналтын үйл ажиллагаанд туршин үзэж байна.
Мэдээллийн алба

Хил дээрх хяналт шалгалтад эрсдэлд суурилсан зарчмыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Австрали улсаас ирсэн Жорж Грейс, Англи улсын Дональд Макри, Серби улсын Алекса Обрадовик, тус корпорацийн Монгол талын зөвлөх н.Гиймаа, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага хариуцсан баг, Замын-Үүд, Алтанбулаг, Буянт-Ухаа боомтын улсын байцаагчид хамтран ажиллаж байна.