Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Импортын эмийг олон улсын хэмжээнд шинжилнэ

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төслийн хүрээнд МХЕГ-ын Эмийн хяналтын лаборатори ISO/IEC17025:2005 стандартын дагуу олон улсад итгэмжлүүлсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Импортын эмийг олон улсын хэмжээнд шинжилнэ
Импортын эмийг олон улсын хэмжээнд шинжилнэ. Зураг: МҮОНРТ

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төслийн хүрээнд МХЕГ-ын Эмийн хяналтын лаборатори ISO/IEC17025:2005 стандартын дагуу олон улсад итгэмжлүүлсэн юм. Төслийн зүгээс тус лабораторид өндөр идэвхт шингэний болон хийн хроматографи, атом шингээлтийн спектроскопи, нил улаан туяаны спектрофотометр, антибиотикийн идэвхийг тодорхойлох багаж зэрэг эмийн шинжилгээний хамгийн орчин үеийн 51 төрлийн 118 ширхэг аппарат тоног төхөөрөмж, 20 гаруй төрлийн урвалж бодис, стандарт омог өсгөвөр, АНУ-ын фармакопей (USP36 NF31), Их Британы фармакопей (BP 2013), Европын фармакопей зэрэг гарын авлага, лавлагаа материалыг нийлүүлсэн байдаг.

Түүнчлэн тус лаборатори ДЭМБ-ын эмийн хяналтын жишиг лабораторийн хэмжээнд ажиллах болсон байна. Ингэснээр Монгол улсад импортоор орж ирж байгаа эмийг дотооддоо нарийн хянах, шинжлэх боломжтой болжээ.

Хуваалцах