Импортын жимс жимсгэнээс хортон шавж илэрчээ
Монгол Улс жилд 9 улсаас 18-22 мянган тонн жимс жимсгэнийг импортоор авдаг.
Мэдээллийн алба

Монгол Улс жилд 9 улсаас 18-22 мянган тонн жимс жимсгэнийг импортоор авдаг. Хилээр оруулж ирж байгаа жимс, хүнсний ногоонд тогтмол шалгалт хийж, зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, устгадаг юм. Учир нь жимсний гадаргуу хурдан бохирлогдож, амархан мууддаг. Тиймээс тогтмол шалгалт хийж, шинжилгээ хийхгүй бол иргэд хүнсээр дамжуулан олон төрлийн гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Тиймээс Хилийн мэргэжлийн хяналтынхан хортон шавж илэрсэн ОХУ-аас импортлосон 266 кг алимыг хураан авч, устгажээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч н.Амгалан ингэж ярилаа.
Mongolian National Radio · Импортын жимс жимсгэнээс хортон шавж илэрчээ
Мөн Нидерланд улсаас импортлосон гурван төрлийн цэцгийн булцуунд шинжилгээ хийхэд бөөс илэрсэн байна.


















