Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Импортын хэмжээ 39.6 хувиар өслөө

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 326.3 (41.6хувь) сая америк доллар, үүнээс экспорт 183.4(43.3хувь) сая америк доллараар, импорт 142.8 (39.6хувь) сая америк доллараар тус тус өссөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Импортын хэмжээ 39.6 хувиар өслөө
Импортын хэмжээ 39.6 хувиар өслөө. Зураг: МҮОНРТ

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 326.3 (41.6хувь) сая америк доллар, үүнээс экспорт 183.4(43.3хувь) сая америк доллараар, импорт 142.8 (39.6хувь) сая америк доллараар тус тус өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2018 оны 1 дүгээр сард 62.7 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2019 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 40.6 (64.7хувь) сая америк доллараар өсөж 103.3 сая америк доллар болжээ.

Экспорт 2019 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 183.4 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 73.9 сая америк доллар, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт 102.9 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 142.8 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 30.0 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 15.1 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 25.6 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 70.3 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 5.9 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.2 хувийг эзэлж байгаа бол импортын 73.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Хуваалцах