Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Импортын хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг нэмэгдүүлжээ

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд импортын хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг нэмэгдүүлснээ Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Импортын хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг нэмэгдүүлжээ
Импортын хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг нэмэгдүүлжээ. Зураг: МҮОНРТ

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд импортын хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг нэмэгдүүлснээ Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Зарим сав баглаатай бараа бүтээгдэхүүн дээр тухайн үйлдвэрийн лабораторийн бичиг баримтыг үндэслэж хилээр нэвтрүүлэх журам байсныг шинэчилжээ.

Шаардлагатай тохиолдолд хил дээрх лабораториор дахин шинжилж олон улсын стандартад нийцсэн эсэхийг нягталж байна.

Хүчин чадал, лабораторийн боломжоо үндэслэн тухайн боомтоор ямар хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэхээ шийдэж байгаа юм байна.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван ингэж ярилаа.

Mongolian National Radio · Импортын хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг нэмэгдүүлжээ

Одоогийн байдлаар 28 боомт ажиллаж байгаагаас хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжтой 8 боомт ажиллаж байна.

Хуваалцах