Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Импортын сүүнд нян илрээгүй

Импортоор оруулж ирсэн хүүхдийн сүүн тэжээлээс нян илрээгүй гэж Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Импортын сүүнд нян илрээгүй
Импортын сүүнд нян илрээгүй. Зураг: МҮОНРТ

Импортоор оруулж ирсэн хүүхдийн сүүн тэжээлээс нян илрээгүй гэж Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Улсын мэргэжлийн хяналтын газраас манай улсад худалдаалагдаж байгаа импортын хатаамал сүү, хүүхдийн сүүн тэжээлд шалгалт хийсэн байна. Улмаар нэр бүхий 16 худалдааны төвд борлуулагдаж байсан 48 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч шалгахад бохирдол, нян илрээгүй гэж Улсын Мэргэжлийн Хяналтын Газрын Улсын ахлах байцаагч н.Батчимэг хэлсэн юм.

Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг ашиглан хийсэн хүүхдийн сүүн тэжээл нянгаар бохирдсон талаар олон улсын хэвлэл мэдээллийнхэн урьд өмнө онцолсон юм.

Хэдийгээр энэ удаа хийгдсэн шалгалтаар нян, бохирдол илрээгүй ч иргэд импортоор орж ирсэн хүүхдийн сүүн тэжээлийг аль болох худалдан авахгүй байхыг холбогдох мэргэжилтэнүүд анхааруулав.

Түлхүүр үг:Импорт сүүнян
Хуваалцах