Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ин Ли группын гүйцэтгэх захирлыг хахуулийн хэрэгт холбогдуулж саатууллаа

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн Ин Ли группын Ерөнхий гүйцэтгэх захирал Ху Бинийг Бээжин хотын эрх бүхий байгууллага хахуулийн хэрэгт сэжиглэн саатуулсан байна.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ин Ли группын гүйцэтгэх захирлыг хахуулийн хэрэгт холбогдуулж саатууллаа
Ин Ли группын гүйцэтгэх захирлыг хахуулийн хэрэгт холбогдуулж саатууллаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн Ин Ли группын Ерөнхий гүйцэтгэх захирал Ху Бинийг Бээжин хотын эрх бүхий байгууллага хахуулийн хэрэгт сэжиглэн саатуулсан байна.

Тус компанийн хуулийн зөвлөх Бээжин хотын Олон нийтийн аюулгүй байдлын хорооноос мөрдөн байцаалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авч тодруулах болно гэжээ.

Энэ асуудал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоогүй бөгөөд компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх ёсгүй гэж Төлөөлөн удирдах зөвлөлөөс мэдэгджээ.

12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж явагдах бөгөөд ноён Ху-г гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлж, удирдах хорооноос өөр хүн нэр дэвшүүлэх юм байна.

Одоогоор компанийн хараат бус захирал Ян Хайшан нь гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэх болно хэмээн ТУЗ-өөс мэдээлжээ. Дээрх үйл явдалтай холбоотойгоор даваа гарагийн өглөө тус группын хувьцаа 0,6-0,7 хувиар унасан байна.

Эх сурвалж: businesstimes.com

Хуваалцах